"Агаарт дэгдсэн газ "сурагчдын эрүүл мэндэд нөлөөлхөөс сэргийлж 133 дугаар сургуулийг цахимаар хичээллүүлэхээр болжээ
"Дашваанжил" компанийн газыг тээвэрлэж явсан автомашин осолдсоны улмаас ихээхэн хэмжээний гал алдагдаж, улмаар дэлбэрэлт болсон билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургууль цахимаар хичээллүүлэх болжээ.
Тус сургуулийн сурагчдын эцэг, эхийн зүгээс "Газны хор хөнөөл нь хүүхдүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хэмээн хичээлийг танхимаар бус цахимаар хичээллүүлэх хүсэлтийг сургуулийн захиргаанд тавьсан байна. Тус сургуулийн захиргаа эцэг, эхчүүдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэр гаргах байгууллагад хүргүүлсний дагуу тус сургууль ирэх даваа гарагаас эхлэн цахимаар хичээллэхээр болжээ.