Допингийн бодис хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүллээ
“Чингис хаан” ОУ-ын нисэх буудлаас 30 орчим кг допингийн төрлийн бодис хураан авчээ. Бодисыг 30 кг-ын жин бүхий чемоданд хувцас, уух зүйлийн хамт хийсэн байжээ. Харин допингийн төрлийн бодисын хувьд уудаг, тарьдаг төрлөөр олдсон байна. Анаболик стеройдыг хилээр оруулж ирэх хориотой. Баасан гарагт, МИАТ ТӨХК-иар ирсэн уг ачааг одоо хуулийн байгууллагынхан шалгаж байна. Ачааг зөөхөд холбогдох онгоцны буудал юм уу авиа компанийн ажилтан оролцон туслалцсан нөхцөл байдал тогтоогджээ. Шалгалтын ажлыг эхлүүлж байгаа тул холбоотой хэд хэдэн хүнийг шалгаж эхэлсэн байна.