"Шинэ нөхцөл байдал үүссэн" хэмээн Н.Өнөрцэцэгийг 30 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэрийг“маш нууц”-ын зэрэглэлтэй ирүүлсэн" гэв

1-р сарын 27, 2024 - 09:30
11 сарын өмнө
 0  48
"Шинэ нөхцөл байдал үүссэн" хэмээн Н.Өнөрцэцэгийг 30 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэрийг“маш нууц”-ын зэрэглэлтэй ирүүлсэн" гэв

Zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн 13.14 буюу Худал мэдээлэл тараах зэрэг үндэслэлээр шалгаж 60 хоногийн хугацаанд цагдан хориод байгаа. Түүнийг ийнхүү олон сарын хугацаанд цагдан хорих шийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргаж байсан юм. 

Харин  өчигдөр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг дахин 30 хоног саатуулах шийдвэрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан байна. Учир нь "шинэ нөхцөл байдал үүссэн тул Н.Өнөрцэцэгийг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих" саналыг холбогдох хуулийн байгууллагаас гаргасныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэсэн байна. 

"Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Н.Өнөрцэцэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3, 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр сунгах тухай саналыг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 11 цаг 18 минутад ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, тус өдрийн 15:00 цагт хянан хэлэлцэв.

Яллагдагч Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /худал мэдээлэл тараах/, 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /татвар төлөхөөс зайлсхийх/, 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг /мөнгө угаах/, 19.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /төрийн нууцыг хууль бусаар олж авах/ зэрэг эрүүгийн хэргүүдэд яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байх бөгөөд хэргийн ээдрээ төвөгтэй байдал арилаагүй, мөн нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байх тул яллагдагч Өнөрцэцэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэв.

Уг шүүх хуралдаанд яллагдагч Н.Өнөрцэцэг онлайнаар, түүний өмгөөлөгч А.Бум-Аюуш, О.Батсүх нар оролцсон бөгөөд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг “маш нууц”-ын зэрэглэлтэй ирүүлсэн болно" гэж шүүхийн мэдээлэлд дурджээ.

Share:
48

like

dislike

love

funny

angry

sad

wow