Волейболын Үндэсний лигийн аваргууд тодорлоо
Монголын волейболын холбооноос зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн тэмцээн өндөрлөж, аваргууд тодорлоо.
Эмэгтэйчүүдийн ангилалд “Хөвсгөл Эрчим” аваргалж, “Хилчин”, “Тэнүүн Огоо” удааллаа.
Эмэгтэйчүүд ангиллын шилдгүүд:
Үнэ цэнтэй тоглогч: Г.Цэцэгжаргал /Хөвсгөл Эрчим/
Шилдэг довтлогч: Г.Энхнаран /Хилчин/
Шилдэг холбогч: Л.Хосбаяр /Хөвсгөл Эрчим/
Шилдэг хамгаалагч: М.Санчирмаа /Хөвсгөл Эрчим/
Шилдэг хаагч: Дэймара Лискэй /Хилчин/
Шилдэг давуулагч: Л.Хосбаяр /Хөвсгөл Эрчим/
Шилдэг легионер тоглогч: Мануэль Сиерра Посада /Тэнүүн Огоо/
Шилдэг дасгалжуулагч: Б.Даринчулуун /Хөвсгөл Эрчим/
Эрэгтэйчүүдийн ангилалд “Натур Мед Толун” хоёр дахь удаагаа аваргалж, “Өмнөговь Шанх Транс” дэд байр эзэлж, “Хасу Мегастарс” хүрэл медаль хүртлээ.
Эрэгтэйчүүд ангиллын шилдгүүд:
Үнэ цэнтэй тоглогч: Т.Хангал /Натур Мед Толун/
Шилдэг довтлогч: Б.Батсуурь /Өмнөговь Шанх Транс/
Шилдэг холбогч: Б.Наранбаяр /Натур Мед Толун/
Шилдэг хамгаалагч: З.Буянжаргал /Хасу Мегастарс/
Шилдэг хаагч: Б.Амар /Натур Мед Толун/
Шилдэг давуулагч: Ву Чен Ян /Натур Мед Толун/
Шилдэг легионер тоглогч: Бабков Дмитрий Владимирович /Өмнөговь Шанх Транс/
Шилдэг дасгалжуулагч: Б.Энхбаатар /Натур Мед Толун/
Шилдэг шүүгч: М.Одхүү