Д.Батлут: Засгийн газрын гурван сайд зодолдсон гэдэг нь ор үндэслэлгүй мэдээлэл

11-р сарын 12, 2025 - 06:21
2 өдрийн өмнө
 0  122
Д.Батлут: Засгийн газрын гурван сайд зодолдсон гэдэг нь ор үндэслэлгүй мэдээлэл

 Өчигдөр зарим хэвлэлд Засгийн газрын танхимын гурван сайд гэх мэдээлэл гарсан.


Тус мэдээлэлд  "ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нар маргалдаж улмаар зодолдож биенээ хүнд гэмтээжээ. БХ-ын сайд Д.Батлутын нуруу нь хугарч мэс засалд орсон бол ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын гар нь хугарчээ. Харин Ж.Чинбүрэн сайдын эгэмний яс нь хугарсан байна. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр энэ даваа гаригт улс төрийн мэдэгдэл хийнэ гэсэн хэдий ч тэрбээр "Хоолой өвдсөн" хэмээн жиргэж, мэдэгдлээ цуцалсан болохоо битүүхэн илэрхийлсэн нь үнэн хэрэгтээ хоолой нь өвдсөн бус зодолдож гараа гэмтээсэнтэй холбоотой байж. Түүнчлэн Эрүүл мэндийн сайд өчигдөр гар нь сойлттой явж байсан нь ийм учиртай байжээ" гэсэн байв.


Энэ тухай Батлан хамгаалахын сайд Д.Батлут


"Миний бие өнгөрөгч амралтын өдрүүдэд орон нутагт ажилласан бөгөөд ёс зүйн зөрчил гаргаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Энэхүү ор үндэслэлгүй, бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон илтэд хууль бус мэдээлэл тараасан үйлдлийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандах болно. Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид та бүхэн аливаа мэдээллийг түгээхдээ сэтгүүлчийн ёсзүйн дүрэм, редакцын зарчмаа баримталж, цензуртэй хандана уу!" хэмээжээ. Харин Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Хоолой өвдсөн зодолдсон зүйл байхгүй" хэмээжээ. Харин энэ талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн  одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.


 Харин хууль зүйн сайд Б.Энхбаяр, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг, Сангийн сайд Б.Жавхлан гурав  зодолдсон гэх мэдээлэл төрийн ордонд гарчээ. Юутай ч гурван сайд гар зөрүүлсэн гэх мэдээлэл гарсан. Чухам дээрх мэдээлэл худал  үнэн эсэх нь удахгүй тодорхой болох биз ээ.

Share:
122

like

dislike

love

funny

angry

sad

wow