Б. Хурц: Дон Корлеолне буюу Ерөнхийлөгч асан Х.Баттулга энэ бүхний ард байгаа

5-р сарын 7, 2024 - 13:51
8 сарын өмнө
 0  160
Б. Хурц:  Дон Корлеолне буюу Ерөнхийлөгч асан Х.Баттулга  энэ бүхний ард байгаа

Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Б.Хурц өөрийг нь гутаах зорилготой сүүлийн үед гарч буй мэдээллүүдийн ард хэн байгааг  АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнийн "Лайвтай зочин" ярилцлагад орохдоо хэлжээ.


Тэрээр өөр лүү нь  дайрсан энэ бүх бичлэг, нэвтрүүлгүүдийн цаана, Дон Корлеолне буюу Ерөнхийлөгч асан Х.Баттулга байгаа гэв. Цааш нь ярихдаа ТЕГ-ын дарга асан Б.Хурц "Х.Баттулга гэдэг хүн "Эрэл"-ийн намаас ирсэн. "Эрэл"-ийн намынхан АН-д ирээд нутагшихгүй байна. Намыг хэн хагалаад байна, 2020 оны сонгуулийг хэн будлиантуулсан бэ? Женко шүү дээ. Женкотой ууж, идэж, ярилцаж үзсэн. Гол нь энэ хүн хэзээ ч, хэнтэй ч тохироо хийчихээд хэлсэндээ хүрдэггүй хүн. Биднийг Хуяа нар гэх мэт зохион байгууллаттай гүтгэсэн нэвтрүүлгүүдийн цаана Дон Корлеолне л байгаа шүү дээ"


хэмээн илэн далангүй ярьсан байна.

Share:
160

like

dislike

love

funny

angry

sad

wow