Н.Энхбаяр: Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хоёроо мэтгэлцье, энэ хоёрыг би уриалан дуудаж байна
“Гурвыг цогцоор нь” нэртэй гэрээг шүүмжлэн МАХН-ын дарга Н.Энхбаяр 10 тэрбум ам.долларын алдагдалтай байгуулагдсан бөгөөд улс орны эдийн засагт ноцтой хохирол учруулах эрсдэлтэй байгаа талаараа мэдээлэл хийсэн юм. Тэрбээр хэвлэлд ярилцлага өгөхдөө
"Үнэн тодрох тусам, факт баримт дэлгэгдэх тусам Д.Амарбаясгалан дарга тэр 58-р тогтоолыг оруулсан энэ ажлаа хариуцсанаа, засгийн газрын тэргүүний хувьд энэ тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан Л.Оюун-Эрдэнэ нарын хэрэг тодорхой болно. Энэ хоёр хүнтэй шууд мэтгэлцэх хэрэгтэй. Энэ хоёрыгоо би уриалан дуудаж байна Мэтгэлцье"
хэмээжээ.

