'Ноорог''-ийн О.Уламсайхан гэр рүүгээ орох гэж явахдаа байрныхаа гадна иргэн Д-тэй маргалдаж цээжин тус газраа хутгалуулжээ

11-р сарын 12, 2025 - 06:31
2 өдрийн өмнө
 0  904
'Ноорог''-ийн О.Уламсайхан гэр рүүгээ орох гэж явахдаа байрныхаа гадна иргэн Д-тэй маргалдаж цээжин тус газраа хутгалуулжээ

“Ноорог креатив студио” ХХК-ийн гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгч О.Уламсайхан өчигдөр  үүрээр мэсний шархтай Цэргийн төв эмнэлэгт хүргүүлэн яаралтай мэс засал хийлгэсэн нь олон нийтийн сүлжээнд цацагдсан.


 Тэрбээр мягмар гаргийн үүрийн 05.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дахь “Ихмонгол” хороололд гэр рүүгээ орох гэж явахдаа байрныхаа гадна иргэн Д.Д-тэй маргалдсан аж. Улмаар 38 настай Д.Д түүнийг цээж болон гарт 2-3 удаа хутгалж шархдуулжээ. Хэргийг харсан гэрч тэр даруйд цагдаа, эрүүл мэндийн байгууллагад хандсанаар Цэргийн төв эмнэлэгт хохирогчийг хүргэсэн бол хүний эрүүл мэндэд халдсан Д.Д-г цагдаагийнхан саатуулан шалгаж буй юм. Олон нийтийн сүлжээнд зарим хүн “Шөнөөр гэрт нь дайрч орж, эхнэрийг нь хүртэл цохиж аваад хутгалуулсан Улмааг өмөөрөх акц өрнөөд байгаа юм уу” гэх мэтээр дэгсдүүлсэн, бодит үйл явдлыг гуйвуулсан мэдээллүүд ч цацагдаж байна. Хэрэг орц, орон сууцад бус, байрны гадна болсон юм билээ.


Үүнтэй холбоотойгоор найз нөхөд нь “О.Уламсайхан бусдад хутгалуулж, хүнд гэмтсэн нь үнэн. Уг асуудлыг хэл аманд оруулахгүй, ар гэрийнхэнд нь хүндрэл учруулахгүй гэсэндээ гадагш мэдээлэл өгөөд яах вэ гэж байсан ч аль хэдий нь сайтууд дээр мэдээлэл нь түгсэн байна. Энэ үед О.Уламсайханы биед халдсан гэмт хэргийг хэт дэлгэрэнгүй мэдээлэх, олон нийтийн сүлжээн дэх постуудын дор бичсэн зохион байгуулалттай сөрөг сэтгэгдэл зэрэг нь сэтгэл санааны байдал нь тун хүнд байгаа ар гэрийнхэнд нь давхар дарамт болж байна. Иймд та бүхнийг элдэв таамаг, баталгаагүй мэдээлэл түгээхгүй байхыг уриалъя” гэсэн юм. Юутай ч цагдаагийн байгууллага хэргийн холбогдогч Д.Д-г саатуулан шалгаж буй бөгөөд ахуйн хүрээний маргааны улмаас энэ явдал болсон гэх мэдээллийг эх сурвалжууд өгөв.

Share:
904

like

dislike

love

funny

angry

sad

wow