АН нэг алхам урагшиллаа

9-р сарын 26, 2023 - 11:16
1 жил өмнө
 0  34
АН нэг алхам урагшиллаа

АН-ын АЭХ-ны дээд чуулганд оролцсон 600 гаруй төлөөлөгчийн 50.8 хувь нь Б.Жаргаланд саналаа өгч, "Фортуна" Н.Батбаярын охин Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Б.Жаргалан сонгогдсноор  АН-ын дарга Л.Гантөмөр намынхаа дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог авч, өөрийн хүнээ тавьж чадлаа гэсэн үг юм.


  Б.Жаргалын өрсөлдөгч  Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зүтгүүлсэн  УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн ялагдал хүлээсэн явдал юм. А.Адъяасүрэн сонгогдсон бол  АН-д  таатай байх байсан уу гэдэг эхний асуулт. Учир нь тэр "нүүрсний хэрэгт холбоотой", "бусдад хахууль өгсөн" гэх муу нэртэй. Энэ нэрээ А.Адъяасүрэн цайруулах дорвитой алхам хийгээгүй бас хууль хяналтынхан харзнасан аястай байдаг гэж олон нийт үздэг. Тодруулбал, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Баянхонгор аймгаас нэр дэвшиж, парламентын гишүүн болсон А.Адъяасүрэн авлига, албан тушаалын хэргээр яллагдагчаар татагдан шалгагдаж байгаад хэргээ хэрэгсэхгүй "болгуулсан" байдаг.

Хэн түүнд туслаад явааг гайхах ч хүн олон. Шулуухан хэлэхэд нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд авлига өгсөн гэж үздэг. Нөгөө талаас А.Адъяасүрэн "Женко"-той нэг нутаг төдийгүй түүнийг УИХ-д нэр дэвшихэд нь тодорхой үүрэг гүйцэтгэсэн нь "ах" нь. Гараас нь хөтлөөд улстөрд оруулсан гэж өөрөө ч ярьдаг бас ойр хавийнхан нь хэлдэг. 


 Тэгэхээр  дөнгөж эмхлэн учир зүйгээ олж байгаа АН-ын сэхээрэлд "авилгач","хахууль" өгсөн гэх цолтой эмэгтэй, эмэгтэйчүүдийн байгууллагыг нь толгойлно гэдэгт олон мянга  гишүүн, дэмжигчид нь хүлээн зөвшөөрөх аргагүй явдал байв уу гэдэг нь дээрх сонголтын үр дүнгээс харагдаж байж болох.

Юутай ч намаа эв найртай, бат бэх байлгахыг эхнээс нь хичээн алхам тутамдаа  анхаарч буй АН-ын дарга Л.Гантөмөр өөрийн хүнээ авч үлдэж чадав. АН нэг алхам урагшилж чадлаа гэж улстөр ажиглагчид үзэж байна.

Share:
34

like

dislike

love

funny

angry

sad

wow