Улсын начин Ө.Батзул агсны амь нас хохирсон хэргийн шүүгдэгч Ц.Отгонбат хохирол нөхөн төлөх тав хоногийн завсарлага авчээ
Улсын начин Ө.Батзул агсны амь нас хохирсон зам тээврийн ослын хэргийг шүүх хурал энэ сарын 23-нд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Тус шүүх хурал энэ сарын 16-ны өдөр товлогдсон ч шүүгдэгч Ц.Отгонбат хохирол нөхөн төлөх тав хоногийн завсарлага авсан юм.
Хэргийг эргэн сануулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Улсын начин Ө.Батзул өнгөрсөн оны долдугаар сарын 30-ны өдөр зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хэрэг гарсан билээ.

