Автомашины дугаарын хязгаарлалт МАРГААШ үйлчлэхгүй

2-р сарын 27, 2025 - 12:44
5 цагийн өмнө
 0  9
Автомашины дугаарын хязгаарлалт МАРГААШ  үйлчлэхгүй

Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хоёрдугаар сарын 22-27-ны хооронд тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулсан. Тодруулбал, 32-ын тойргоос Маршалын гүүрний уулзвар хүртэл, 5 шарын уулзвараас Офицеруудын ордны уулзвар хүртэлх бүсчлэл дотор тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулж буй. Тэгш, сондгой хязгаарлалтын сүүлийн өдөр өнөөдөр бөгөөд тэгш тоогоор төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцож байна. Маргаашаас тэгш, сондгой хязгаарлалт дуусна. Гэхдээ маргааш 5, 0-ээр төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцохгүй.

Share:
9

like

dislike

love

funny

angry

sad

wow