Б.Мөнгөнзул хоёр тэмцээнд орж хоёуланд нь түрүүллээ
Монголын бүх ард түмний зуны спортын ХVI наадмын шатрын төрөл Баянхонгор аймагт болж, шилдгүүдээ тодруулжээ. Дөрвөн жилд нэг удаа наадмын эмэгтэйчүүдийн ангилалд Б.Мөнгөнзул түрүүлж, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул мөнгө, Э.Хулан хүрэл медаль хүртсэн байна. Б.Мөнгөнзул ХVI наадамд 7 өргөөс 6,5 оноо авч арын шатарчнаас 1.0 оноогоор илүүрхэн түрүүлжээ. Тэрээр өнгөрөгч долоо хоногт өндөрлөсөн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн билээ.

