Дундговь аймагт 100 ортой шинэ эмнэлэг нээлээ

12-р сарын 7, 2023 - 11:36
1 жил өмнө
 0  18
Дундговь аймагт 100 ортой шинэ эмнэлэг нээлээ

Дундговь аймагт улсын төсвийн 10.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр боссон 100 ортой шинэ эмнэлгийг нээлээ.  Нэгдсэн эмнэлгийн хуучин барилга 1980 онд хүүхдийн эмнэлгийн зориулалтаар баригдсан бөгөөд аймгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд зай талбай, өрөө тасалгаанаас эхлээд хүндрэлтэй зүйл олон байсан.


Шинэ барилга ашиглалтад орсноор энэ бүх хүндрэл арилж, орчин үеийн оношилгоо шинжилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлэх тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, орон нутагтаа иргэн бүрэн оношлуулж, эмчлүүлэх боломж бүрдэж буй юм. Эмч мэргэжилтнүүд эмнэлгийн стандарт, чанарын шаардлага хангасан тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээг үзүүлэх орчинд ажиллаж ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх болсондоо сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байв.


Эмнэлгийн нээлтэд ирсэн иргэдэд хавдар, дотоод шүүрэл, өсвөр үеийн эрүүл мэнд, арьс, нүдний эмч нар үзлэг хийж, зөвлөгөө өгөх, цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох, нүдний харааг шалгах үйлчилгээг үзүүлсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Share:
18

like

dislike

love

funny

angry

sad

wow