Улсын харцага Г.Ганхуягийг бусдыг заналхийлсэн хэмээн буруутгаж, хойшлуулашгүйгээр 48 цаг цагдан хорьжээ

Улсын харцага Г.Ганхуяг өчигдөр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, доктор Н.Тэгшбаяр нарын амь насанд заналхийлсэн утгатай пост хийгээд устгасан байдаг. Тэрбээр буутай зургаа нийтлэн, зурагныхаа тайлбарт "Үхэлтэй нүүр тулаад олны хандиваар арай гэж амьд үлдсэн хүмүүс сүнсээ худалдчихаад ирсэн байдгийг Учрал, Тэгшбаяр хоёрын жишээн дээр нүдээрээ харлаа. Хэн үхэх ялтай вэ" гэх утгатай пост оруулсан юм. Харин ТЕГ, ЦЕГ-аас хамтран Харцага Г.Ганхуягийг хойшлуулашгүйгээр цагдан хорьсон байна. Тодруулбал, түүнийг фэйсбүүкээр бусдын амь насанд заналхийлсэн хэмээн буруутган 48 цагийн хугацаанд баривчилсан байна.






