Тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ хүний амь хөнөөсөн хэрэг хоёр гарлаа

4-р сарын 12, 2025 - 18:59
12 цагийн өмнө
 0  53
Тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ  хүний амь хөнөөсөн хэрэг хоёр гарлаа

 Хэнтий аймагт эмэгтэй хүн машинд дайруулж, нас барсан байна гэх дуудлага мэдээлэл 04 дүгээр сарын 11-ний өдөр ирүүлжээ. Шалгахад жолооч 30 настай эрэгтэй нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийжээ. Ингэхдээ 27 настай, эмэгтэйг мөргөж, амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарчээ.


 Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон дуудлага мэдээллийг шалгахад Хюндай маркийн автомашиныг 55 настай, эрэгтэй нь жолоодон ухрах үйлдэл хийх үедээ 48 настай, эрэгтэйг дайрч амь насыг хохироосон харамсалтай тохиолдлууд бүртгэгдэн, шалгалтын ажиллагааг хийж байна.

Өнгөрөгч хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 38 жолоочийг цагдаагийн байгууллага шалгалтын явцад олж тогтоон, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлжээ.


Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байж, ухрах үйлдэл хийхдээ өөрийн болон бусдын туламжтайгаар автомашины эргэн тойрныг гүйцэт шалгах, хурдаа хэтрүүлэхгүй байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулах эрсдэлтэйг ухамсарлах шаардлагатайг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

Share:
53

like

dislike

love

funny

angry

sad

wow