Маргаашаас цасан болон шороон шуургатай

3-р сарын 7, 2025 - 13:15
2 сарын өмнө
 0  20
Маргаашаас цасан болон шороон шуургатай

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу 8-нд баруун аймгуудын нутгаар, 09-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга, нутгийн өмнөд хэсгээр шороон шуургатай байхыг анхааруулж байна.

Иймд:

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авах,
  • Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
  • Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй байх,
  • Дулаан хувцаслах, баталгаат зам, гүүр, гармаар гарах зорчих зэргээр үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Share:
20

like

dislike

love

funny

angry

sad

wow