Ёс зүйн алдаа гаргасан ачилтын компанийн үйл ажиллагааг зогсоов
Нийгмийн сүлжээнд машин ачих үеэр маргаан дэгдэж, улмаар хутга гарган сүрдүүлж буй дүрс бичлэг цацагдсан. Тэгвэл тухайн ачилтын компанид хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь зогсоосон талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
ЗХУТ-ийн Авто зогсоолын удирдлага, хяналтын хэлтсийн дарга С.Бямбасүрэн " Ёс зүйн алдаа гаргасан автомашин ачилтын "Баян Хаяабасу" компанийн үйл ажиллагааг зогсоосон. Уг асуудлаар Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. Эрх бүхий байгууллагын шалгалтын шийдвэр гарсны дараа, дараагийн арга хэмжээг авч ажиллана. Мөн нийт гэрээт компаниуддаа заавал мөрдөх хуулийн хэрэгжилтийг хангаж, ёс зүйтэй ажиллахыг анхааруулж байна. Эдгээр дүрэм, журмыг зөрчвөл гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авахыг мэдэгдье" гэсэн юм.