Орон нутгийн цагдаа нар 13 настай охиныг нийлж хүчиндсэн хэргийн талаар ЦЕГ-аас 10:30 цагт мэдээлнэ
Сэлэнгэ аймагт цагдаагийн дөрвөн алба хаагч нийлж, 13 настай охиныг хүчиндсэн хэрэг олны анхаарлыг татаад буй. Хууль хяналтын байгууллага энэ хэргийг шалгаж буй талаар өмнө нь бид мэдээлсэн.
Цагдаагийн ерөнхий газраас энэ хэргийн талаар өнөөдөр /2024.04.04/ 10:30 цагаас НЦУГ-т мэдээлэл хийхээр болжээ.
Тодруулбал, Орон нутгийн цагдаагийн дөрвөн албан хаагч 13 настай охиныг хүчирхийлсэн харамсалтай хэрэг өнгөрсөн сард гарсан байна. Тодруулбал, нэр бүхий аймгийн цагдаагийн нэг дэслэгч, гурван ахлагч нийлж 13 настай охиныг нэгнийхээ гэрт дуудаж хүчирхийлэл үйлдсэн гэх мэдээлэл байна. 13 настай охин гэрээсээ дайжиж алга болсон тул гэрийнхэн цагдаагийн байгууллагад ханджээ. Цагдаагийн байгууллагын алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааны үеэр олж авсан мэдээлэлдээ үндэслэн охинтой дотно харилцаа тогтоож эхэлсэн гэх мэдээлэл гарсан юм.