309-р цэцэрлэгт Соробан сампины сургалт явуулдаг “ТDU” сургалтын төвийн багш С шалгалт үргэлжилж байна
Нийслэлийн 309-р цэцэрлэгт Соробан сампины сургалт явуулдаг “ТDU” сургалтын төвийн багш С хүүхдүүдийг балаар хатгах, чимхэх, толгой руу нь цохих зэргээр зодож буй нь камерын бичлэгт үлдсэн байдаг. Энэ явдлаас хойш 1 сар орчмын хугацаа өнгөрсөн ч хүүхдүүдийн сэтгэл зүйн байдал тогтворгүй, айдастай хэвээр байгааг эцэг, эхчүүд хэлж байна. 309-р цэцэрлэгийн хувьд тус сампингийн сургалтын төвтэй хамтран ажиллах гэрээгээ цуцалжээ. Нийслэлийн боловсролын газар, хууль, хяналтын байгууллагаас хяналт тавьж, шалгалтын ажиллагааг явуулах ажил үргэлжилж байна.