Хавдрын оношилгооны хойд бүсийн дэд төвийг нээлээ

9-р сарын 8, 2025 - 10:17
5 цагийн өмнө
 0  19
Хавдрын оношилгооны хойд бүсийн  дэд төвийг нээлээ

Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийн нээлт боллоо.


Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт амьдарч буй 525 мянган хүний 10 гаруй хувь нь хавдрын хяналтад байна.

Мөн энэ бүс нутагт хавдраар жилд 900 гаруй хүн нас бардаг.

Мөн жилд 580 орчим хүн өвдөх эрсдэлтэй гэсэн судалгааг ХСҮТ-өөс гаргажээ. Эдгээр баримт нь хойд бүс хавдрын өвчлөлөөр нэгдүгээрт, нас баралтаар хоёрдугаарт бичигдэж буйг илэрхийлнэ.

Энэ бүс нутагт хавдраар өвдсөн иргэдийн 71.3 хувь нь хожуу шатандаа оношлогдож байгаа юм.

Тиймээс Засгийн газар өнгөрсөн наймдугаар сарын 06-нд Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв байгуулах шийдвэр гаргасан. Энэ дагуу 2025.09.07-ны өдөр Эрдэнэт хотод дэд төвийн үйл ажиллагааг нээлээ. Ингэснээр хойд бүсийн иргэд нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээг орон нутагтаа хийлгэх боломжтой боллоо.


Тус дэд төв эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээ гээд цогц үйлчилгээ үзүүлнэ. Тухайлбал эмэгтэйчүүд, элэгний болон хөхний хорт хавдрын мэс засал хийхэд бэлэн болжээ. Одоогоор хоёр MRI болон томографийн аппарат суурилуулжээ. Цаашид үе шаттайгаар нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжөөр хангахаар төлөвлөсөн байна.

Share:
19

like

dislike

love

funny

angry

sad

wow