ЗТЯ-ны газрын дарга нарыг гадагшаа томилолтоор явах, чөлөө хүсэхийг сайд Б.Дэлгэрсайхан хоригложээ

Зам, тээврийн сайдын шуурхай хуралдааны үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан шуурхай хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт удаашралтай байгааг шүүмжлээд, ЗТЯ-ны газар хэлтэс, харьяа байгууллагуудын удирдлагууд, алба хаагчдыг ажлаа эрчимжүүлж, хичээл зүтгэлтэй, санаачилгатай ажиллахыг онцгойлон анхааруулжээ. Мөн тэрбээр зам, тээврийн салбар энэ онд олон том бүтээн байгуулалтын ажлуудыг эхлэх учир ЗТЯ-ны газрын дарга нарыг гадагшаа томилолтоор явах, чөлөө хүсэх байдлыг хориглосон байна.






