Бүлэглэн машины дугуй хулгайлдаг этгээдүүд Онцгой байдлын байгууллагад ажилладаг болох нь тогтоогджээ

СБД-ийн 11 дүгээр хороо “19 дүгээр байрны зогсоол дээр байрлуулсан автомашины дугуй алдсан байна гэх” дуудлага, мэдээллийг энэ оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 09:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад хүлээн авчээ.
Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Е, А, Ш нар нь бүлэглэн нийслэлийн дүүргүүдээр явж иргэдийн автомашины дугуйг хулгайлдаг болох нь тогтоогдсон ба 28 ширхэг дугуй, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 3 тээврийн хэрэгслийг олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Тухайн нэр бүхий иргэд нь Онцгой байдлын байгууллагад ажилладаг болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж.






