Д.Трамп: Украинд энх тайван тогтоох зардал, ачааг зөвхөн АНУ бус Европын улс орнууд төлөх ёстой гэж мэдэгдлээ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон даваа гарагт Вашингтонд айлчилж, Ерөнхийлөгч Дональд Трамптай Украин болон АНУ-Европын харилцааны асуудлаар ярилцсан байна.
Трамп харин Украинд энх тайван тогтоох зардал, ачааг зөвхөн АНУ бус Европын улс орнууд төлөх ёстой гэж мэдэгджээ. Эммануэль Макрон Цагаан ордонд хоёр талын хэлэлцээ хийхээс өмнө үг хэлэхдээ, энхийг сахиулагчдыг фронт руу явуулахгүй ч гал зогсоосон тохиолдолд Европ Украинд аюулгүй байдлын баталгаа өгөхөд бэлэн хэмээн мэдэгдсэн байна. Трампын хувьд Европын цэргүүдийг Украинд энхийг сахиулагчаар илгээхийг эсэргүүцэх зүйлгүй, энэ санаагаа ч Путинд уламжилсан гэв. Түүнчлэн Украинтай ашигт малтмалын гэрээ байгуулахад тун ойртсон, удахгүй Владимир Зеленскийтэй уулзаж, гэрээгээ баталгаажуулна гэж мэдэгдсэн байна.
Талууд Украины асуудлаар ямар ч энхийн хэлэлцээр байгуулсан аюулгүй байдлын баталгаа гаргах ёстой гэдэгт санал нэгджээ. Макрон мөн Европ батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэхэд бэлэн байгаа ч Украинд энх тайвныг тогтооход АНУ-ын оролцоо нэн чухал гэдгийг онцолсон байна.
Түүнчлэн Украинд удаан хугацааны энх тайван тогтоох хэлэлцээрт Киев зайлшгүй оролцох ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ.






