Ким Жон Уны охинтой адилхан нэртэй байхыг Умард Солонгост хориглож эхэлжээ

2-р сарын 13, 2023 - 12:06
2 жил өмнө
 0  25
Ким Жон Уны охинтой адилхан нэртэй байхыг Умард Солонгост хориглож эхэлжээ

Ким Жон Уны охинтой адилхан нэртэй хүмүүст нэрээ солих шаардлага тавьж эхэлсэн тухай Умард Солонгосын эх сурвалжууд мэдээлжээ.  Жү Э нэртэй энэ охин Пёньяны дэглэмийн угсаа залгамжлагч болох нь бараг тодорхой болоод буй учир ийм асуудал гарч ирж байгаа гэнэ. Тус улсын өмнөх удирдагчдын үед ч ийм арга хэмжээ авч байсан уламжлалтай. Тухайлбал Умард Солонгосыг үүсгэн байгуулагч Ким Ил Сун, түүний хүү Ким Жон Ил нарын үед жирийн иргэд удирдагчтай адил нэртэй байхыг хориглож байсан байдаг. Ким Жон Ун Засгийн эрхийг авсныхаа дараа бас Жон Ун болон Сол Жү (гэргийнх нь нэр) нэрүүдийг жирийн иргэн авахыг хориглосон юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн Ким Жон Ун өөрийн хүүхдүүдийн нэг Жү Эг чухал арга хэмжээ, үйл явдлуудад дагуулж явах болсон. Одоо 10 орчим настай гэгддэг энэ охиныг Умард Солонгосын төв хэвлэлүүд их удирдагчийн “хүндлэлийг хүлээсэн хүүхэд” хэмээн өргөмжлөх болжээ. Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт болсон тус улсын зэвсэгт хүчний 75 жилийн ойн парадын үеэр Жү Э цагаан морь хөлөглөн олон нийтийн өмнө гарсныг харуулсан дүрс бичлэгийг Ням гарагт Пёньяны хэвлэлүүд анх удаа цацсан байна.

Share:
25

like

dislike

love

funny

angry

sad

wow