Украины дайныг зогсоохыг уриалсан ч ОХУ-ын түрэмгийллийг дурдаагүй АНУ-ын санаачилсан тогтоолыг дэмжсэнгүй

2-р сарын 25, 2025 - 09:45
4 цагийн өмнө
 0  98
Украины дайныг зогсоохыг уриалсан ч ОХУ-ын түрэмгийллийг дурдаагүй АНУ-ын санаачилсан тогтоолыг дэмжсэнгүй

НҮБ-ын Ерөнхий ассамблей хуралдаж, Украины дайныг зогсоохыг уриалсан ч ОХУ-ын түрэмгийллийг дурдаагүй АНУ-ын санаачилсан тогтоолыг дэмжээгүй гэж дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна. НҮБ-ын Ерөнхий ассамблей хуралдсан даваа гараг буюу (2025.02.24)  Даваа гараг нь ОХУ Украин руу цэргээ оруулж дайн эхлүүлсний гурван жил болж байгаа ойн өдөр аж.


 Ерөнхий ассамблейн гишүүд Европын дэмжлэгтэй Украины тогтоолыг баталжээ. Тэрхүү тогтоол нь "ОХУ-ыг Украинаас цэргээ яаралтай татахыг шаардсан байна. Вашингтон Киевт дэвшүүлсэн тогтоолоо эргүүлэн татахыг шаардан шахалт үзүүлсэн ч Украин тогтоолоо татаагүй юм. Киевийн дэвшүүлсэн тогтоолд Москва НҮБ-ын дүрмийг зөрчин дайн эхлүүлсэн" гэдгийг тодорхой дурдсан байжээ. Тогтоолыг Ерөнхий ассамблейн 93 гишүүн дэмжиж, 8 эсэргүүцэн, 73 түдгэлзсэн юм. НҮБ-ын тогтоол нь заавал биелүүлэх ёстой зүйл биш ч гэсэн улс төрийн хувьд ач холбогдолтой. Тус тогтоолыг ОХУ, Израил, АНУ, БНАСАУ гэх мэт орнууд эсэргүүцсэн юм. АНУ-ын дэмжлэг тодорхойгүй болсон үед энэ нь Украины хувьд томоохон ялалт байлаа гэж ажиглагчид үзэж байна. 


Share:
98

like

dislike

love

funny

angry

sad

wow