ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Ж.Батзандангаар ахлуулсан ажлын хэсэг боломжит хувилбар ирэлхийлж , шийдвэрийг ЗГ гаргана

Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан томилогдож, стратегийн ордуудын талаар хэвлэлийн хурал хийсэн билээ. Үүнд олон хүн өөр өөрийн байр суурийг млэрхийлж байгаа. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Н.Учрал энэ тухай байр сууриа хэлжээ.Тэрбээр хэлэхдээ
"Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандангаар ахлуулсан ажлын хэсэг стратегийн ордуудын хэдэн хувийг төр авах уу, ард иргэд хэрхэн өгөөжийг нь хүртэх вэ гэсэн хувилбарыг л гаргана. Эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргана. Ингэхдээ тус ажлын хэсэг төр хувийн хэвшил аль аль нь хожих хувилбарыг гаргаж, санхүү хуульч,шинжээчдийн дүгнэлтэд үндэслэх ёстой"
хэмээжээ.






