Н.Цэлмүүн: Хурааснаар, хорьсноор, намнаснаар ард иргэд маань амар сайхандаа жаргана гэнэ үү?

Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан томилогдож, стратегийн ордуудын талаар хэвлэлийн хурал хийж зарим аж ахуйн нэгж, хувь хүний нэрийг барина, өөрөө шийдвэр гаргагч мэтээр хэтрүүлэн аягалсан билээ. Үүнд аж ахуйн нэгжүүдийг төлөөлөн Н.Цэлмүүн дараах байр суурийг илэрхийлсэн юм. Тэрбээр
"Ард түмний баялгийг хулгайлсан гэх? Монгол улс хуульт ёстой, төрт улс аа. Өнөөдөр мөрдөгдөж байгаа бүхий л хууль журам, тогтоомжийн хүрээнд, эзэмшсэн мэргэжлийнхээ хүрээнд л уул уурхайн бизнес эрхэлж байгаа.Хүн бүрт ийм боломж байгаа.Боломжоо амжилттай ашиглаад явж байгаа бизнесмен, аж ахуйн нэгжүүд зөндөө л байна.Бид үүсгэн байгуулагдсанаас хойш 3 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, тэтгэвэр, тэтгэмж, сургууль цэцэрлэг, эмч, цагдаа, төрийн алба хаагч гэх мэт нийгмийн бүхий л давхаргад хөрөнгө оруулалт, төсвийн эх үүсвэр болоход хувь нэмрээ оруулж ирсэн. Бизнесээс олсон хуримтлагдсан ашиг, орлогоо буцаад улс орны хаа нэгтээ бүтээн байгуулалт хийж, хөгжил дэвшилд оруусан. Нийт мөнгөн төгрөгөөр илэрхийлвэл 2 их наяд төгрөг болжээ. (Бодит жишээ Евроблок, Евроцемент, Евровиндоор үйлдвэрүүд, Цагаан Суварга төсөл, Хүннү Эйр, г.м) Төсвийн захиран зарцуулалтад бид оролцох эрх мэдэлтэн биш, тэгш бус хуваарилалт үүсгэсэн тэр түшмэдүүд хариуцлагын эзэд шүү дээ! Хурааснаар, хорьсноор, намнаснаар ард иргэд маань амар сайхандаа жаргана гэнэ үү? Авлаа, өглөө гэж бодоход юу шийдэх вэ. Төр хамгийн муу менежер байдаг. Тэнд өмч эзгүйддэг, тэнд албан тушаалтаны бизнес цэцэглэдэг, тэнд тэдний "тавиул" дарга нарын тансаглал хэтэрдэг. Төр "ард түмэндээ" эргүүлэн авчирлаа гэж тэд попорно. Үүний ард төрийн өмч нэрээр эрх мэдэлтнүүд өөрсдөө авдаг. Өөрсдөө ашиг олох эх үүсвэр болгодог.
гэжээ.






