Ц.Даваасүрэн: Монгол Улс бол гадныхан нэг сая төгрөг төлөөд орж ирдэг ядуучуудыг цуглуулдаг, хогийн сав биш

1-р сарын 5, 2024 - 11:40
12 сарын өмнө
 0  33
Ц.Даваасүрэн: Монгол Улс бол гадныхан нэг сая төгрөг төлөөд орж ирдэг ядуучуудыг цуглуулдаг, хогийн сав биш

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг  хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд анхаарах зүйл байна.  Би 50 000 ам.доллараар машин, байр худалдаж аваад Монголд байнгын оршин суух эрхтэй болох гэдгийг хөндөж байсан. Энэ хуулинд босго нь байхгүй. Бүр босгогүй болсон. Хөрөнгө оруулалтын 4 төрөл байсан, одоо маш олон төрөл болсон. Тэнд барилга хөрөнгө оруулах буюу хямд байшин худалдаж авбал Монголд байнга оршин суух эрхтэй болж байна. Үүнийг Засгийн газарт ярилцаж оруулж ирэхээр болсон ч энэ заалт хэвээрээ байна. Энэ болохгүй, ҮАБ-д нөлөөлнө.

Манайхан хоёр хөршөө баян болсон гэдэг, тийм юм байхгүй. Тэнд хангалттай ядуу улс байгаа. Өмнөд хөршид хүн амын 13 хувь буюу өдөрт 5$-аар амьдардаг 180-200 сая иргэн байна. Хойд хөршид дайны нөхцөл байдал хүнд, юу ч болж болно. 1921 онд цагаатнууд манайхаар чөлөөтэй ороод гарсан. Хоёр том гүрний дунд оршин тогтносон үндэсний дархлаагаа хэрхэвч алдаж болохгүй. Хуулийн төслийн 16.1.5-д нэг сая төгрөгийн дүрмийн сантай компани байгуулвал Монголд байнгын амьдрах, оршин суух эрх авна гэж заасан. Ингэж болохгүй. Монгол Улс ядуу хүмүүсийн хогийн сав биш. Хөрөнгө оруулалтыг өөрсдийн хийж чадахгүй зүйл, үзүүлж чадахгүй байгаа үйлчилгээнд, байхгүй технологи дээрээ авдаг. Бүх салбарт авч, ажлын байраа булаалгадаг байж болохгүй. Манайд хөрөнгө оруулалт татварын хангалттай хөнгөлөлттэй. Ганц л гай бий. Янз бүрийн хүчний байгууллагатайгаа нийлж байгаад гадныхныг дээрэмддэг. Жапан тоун байна. Үүнийгээ л зогсоо. Монгол Улс бол гадныхан нэг сая төгрөг төлөөд орж ирдэг ядуучуудыг цуглуулдаг, хогийн сав биш гэлээ.

Share:
33

like

dislike

love

funny

angry

sad

wow