Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн ''Үндэсний хөгжлийн хүрээлэн''-гийн захирлаар томилогджээ
"Үндэсний хөгжлийн хүрээлэн"-гийн захирлаар Г.Дэнзэн томилогджээ.
Г.Дэнзэн нь Н.Алтанхуягийн хүргэн гэдгээр нь олон нийт сайн мэднэ. Учир нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Г.Дэнзэн ЗГХЭГ-ын Дэд дарга, ЭТТ компанийн ТУЗ-ийн дарга зэрэг өндөр албанд томилогдож явсан билээ. Мөн энэ үеэрээ олны хэл аманд өртөж, хэрэгт холбогдож байсан нэгэн юм. Энэ удаа тэрбээр Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрийн харьяаны "Үндэсний хөгжлийн хүрээлэн"-гийн захирал болсон нь мөн л олны анхаарлын төвд түүнийг авчирлаа.