Гитарчин Д.Өлзий-Орших: “UB Палас”-ыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн худалдан авч, Мартын 8-ны дараа нураахаар болжээ

“UB Палас”-ыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн худалдан авч, Мартын 8-ны дараа нураахаар болжээ хэмээн Гитарчин Д.Өлзий-Орших бичжээ. Тэрбээр
"Гунигтай мэдрэмж UB palace-ыг энэ "Март 8"-ыг өнгөрөөгөөд нураагаад оронд нь орон сууцны хороолол барих гэж байгаа юм байна. Жаахан гунигтай мэдрэмж. Ямар гоё тоглолтууд энэ л танхимд болж, ямар ч олон удаа энэ тайзан дээр тоглов доо, хөөрхий. Хамгийн анх 2002 онд энэ танхим ашиглалтад ороход C C Catch анх салхийг нь хагалж тоглосон. Дараа нь Монголын урлагчдаас анхны удаа би өөрийн дуунуудаар “Хайранд уярсан үдэш” гэж тоглолт хийж байв. 23 жил өнгөрчээ. Бүх юм хувиран өөрчлөгдөж байна даа. Палас моодноос гарч шинэ шинэ танхимууд рүү хүмүүс хошуурах болж. Би ч зодог тайлж, энэ маань ч нураагдах боллоо. Аливаа юмс өөр өөрийн цагтай. Ингээд дууслаа даа хөөрхий. Уг нь энэ танхим маань УБ-ын бусад танхимуудаасаа 4-5 дахин бага түрээстэй. Дээр нь тайз, гэрэл, хөгжим нь бэлэн байдаг. УБ-ын энгийн ард түмэн 40-50к-р тоглолт үзчихэж болдог цорын ганц 3000 хүн ордог газар юмсан. Одоо Бөхийн өргөө рүү л хямд концертууд шавна. Баяртай UB palace! Амьдралын минь хамгийн сайхан мөчүүдийн олон нь энэ тайзан дээр өнгөрсөн шүү"
хэмээжээ.






