Монголын төрийн далбаатай ''Хаскал'' хөлөг онгоцыг саатуулж, ахмадыг нь торгожээ

Монголын далбаатай HASKAL онгоц Гүржийн усан хилд зөрчил гаргасан хэргээр түр хугацаанд саатуулагджээ. Гүржийн Дотоод хэргийн яамны Эргийн хамгаалалтын алба өнгөрсөн баасан гарагт /2025.02.14/ энэ талаар мэдээлсэн юм.
Онгоцыг саатуулсны дараа Хилийн цагдаагийн газрын шуурхай мөрдөн байцаах албаны ажилтнууд хөлгийн ахмад болох Азербайжаны иргэнийг 3,500 ам.доллароор (12 сая төгрөг) торгожээ. Торгуулийг барагдуулсны дараа хөлөг онгоц аяллаа үргэлжлүүлсэн байна.
Монгол Улс далайд гарцгүй ч манай улсын төрийн далбаан дор 233 хөлөг онгоц бүртгэгдэн, дэлхийн аль ч боомт руу орох эрхтэй байдаг.






