МУГТ Э.Цэндбаатарыг ''Хангарди'' одонгоор, дасгалжуулагч Ж. Вальяг ''Хүндэт тэмдэг''-ээр шагналаа

2-р сарын 18, 2025 - 17:43
5 өдрийн өмнө
 0  17
МУГТ Э.Цэндбаатарыг ''Хангарди'' одонгоор, дасгалжуулагч Ж. Вальяг ''Хүндэт тэмдэг''-ээр шагналаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг хүлээн авч уулзан баяр хүргэв. Хүндэтгэлийн уулзалтын эхэнд НИТХ-ын дарга А.Баяр "Бахархам ялалт байгуулсанд баяр хүргэе" гээд Нийслэлийн дээд шагнал "Хангарди" одонгоор, тамирчны дасгалжуулагч Жонатан Вальяг Нийслэлийн "Хүндэт тэмдэг"-ээр шагналаа.

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар "Төв Азийн аваргын бүсийн төлөөх "Night of Champions Ulaanbaatar-2025" тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын нийт хамт олонд талархаж буйгаа илэрхийлье" гэв.

Share:
17

like

dislike

love

funny

angry

sad

wow