В. Путин: ОХУ улс бус ЕХ-ны орнууд маргааш юу идэх, юу өмсөхөө бодох ёстой

ОХУ гадаадын дарамт шахалтад бөхөлзөхгүйгээр жинхэнэ тэсвэр тэвчээрээ харууллаа гэж Ерөнхийлөгч В. Путин хэлжээ.
Мөн “Орос хориг арга хэмжээг үл харгалзан эдийн засаг нь өсөж байгаа. Харин ЕХ-ны гишүүн орнууд хэцүү цаг үеийг туулж байгаа. Иймд ОХУ бус ЕХ-ны орнуудыг дотоодын асуудалдаа анхаарлаа хандуулахыг зөвлөөд "Тэд маргааш юу идэх, юу өмсөхөө бодох ёстой” гэжээ. Ерөнхийлөгч ОХУ-ын зүүн хязгаар Чукоткийн оршин суугчидтай уулзах үеэрээ ийн ярьсан байна.






