Тээврийн орлого өмнөх оноос 11.6 хувиар өсжээ

2-р сарын 18, 2025 - 17:07
6 өдрийн өмнө
 0  8
Тээврийн орлого өмнөх оноос 11.6 хувиар өсжээ

Бүх төрлийн тээврийн орлого өмнөх оноос 11.6 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, улсын хэмжээнд 2024 онд бүх төрлийн тээврээр 131.1 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оноос 24.6 сая тонноор өссөн байна. Энэхүү өсөлтөд авто тээврээр тээсэн ачаа 15.2 сая тонноор, төмөр замаар тээсэн ачаа 9.4 сая тонноор тус тус өссөн нь нөлөөлжээ. Бүх төрлийн тээврээр 2024 онд 149.4 сая хүн зорчсон нь өмнөх оноос 2.4 сая хүнээр өссөн үзүүлэлт аж. Зорчигчдын тоо өсөхөд авто тээврээр зорчигчид өмнөх оноос 1.4 хувиар өссөн нь нөлөөлжээ.

Түүнчлэн тээврийн орлого 2024 онд 7.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 811.1 тэрбум төгрөгөөр өсжээ. Энэхүү өсөлтөд авто замын тээврийн орлого 342.6 тэрбум төгрөгөөр, агаарын тээврийн орлого 189.0 тэрбум төгрөгөөр, төмөр замын тээврийн орлого 278.9 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Share:
8

like

dislike

love

funny

angry

sad

wow