Охиноо бусдын гарт харамсалтайгаар алдаж бүхэл бүтэн нэг улстай харууслаас өөр ''зэвсэггүй'' 20 жил тэмцсэн эцэг...

Бараг 20 гаруй жилийн өмнө гадаадынханд охиноо харамсалтайгаар алуулсан мэдээг сонссон С. Шаарийбуу гуай. Энэ хэргийн үнэн мөнийг олгох гэж Малайз Монголын хооронд хөлөө эргэтэл явж бишгүйг туулсан эцэг хүн юм. Энэ хугацаанд түүнд юу тохиолдож, хэрхэн шаналсан, шантарсан,харууслаар дүүрэн цаг хугацаа яажшуухан туулсан тэмцсэн гээд хэн ч тааж хэлэхийн аргагүй юм. С.Шаарийбуу анх энэ хэргийн талаар "Охин минь надад маш олон зүйл ярьдаг байсан. Үүнийг яривал удаан үргэлжилнэ. Ямар ч байсан би түүнийг нас барсныг Монголын Гадаад хэргийн сайдаас сонссон. Тэгээд Малайзад ирээд ДНК-гийн шинжилгээ ясны хэлтэрхийг үзэж байж л охиноо өөд болсон гэдэгт итгэсэн” хэмээж байсан билээ.
Энэ харуусалтай мэдээг сонсоноос хойш тэр бүхэл бүтэн улстай охиноо алдсан харууслаас өөр "зэвсэггүй "20 шахам жил тэмцэж ирсэн. Харин өчигдөр нааштай мэдээ сонсгогдож Малайзын шүүхээс тус улсын Ерөнхий сайд асан захиалга өгч, алуулсан монгол эмэгтэй Ш.Алтантуяагийн ар гэрийнхэнд учирсан 5.5 тэрбумын нөхөн олговор болох хохирлыг яаралтай 30 хоногийн дотор барагдуулах шийдвэр гаргалаа. Энэ нь түүний эцэг хүний гуниг харууслыг нь тайлж чадахгүй хэдий ч С.Шаарийбуугийн тэмцэл үр дүнд юм. Ганцаараа ч хамаагүй хэрхэн тэмцэж, үрийнхээ төлөө хил хязгаарыг давж өнөөдөрт хүрсэн аав хүний гайхам түүх билээ.
Ш.Алтантуяагийн амийг хохироосон хэрэгтнүүдийг яллаж чадсан. Гэхдээ гол хэрэгтэн болох аллагын захиалга өгсөн Малайз Улсын Ерөнхий сайд асан Нажиб Разак шийтгэгдээгүй. Мөн хэргийг гардан үйлдсэн цаазын ялтай хоёр цагдаагийн нэг нь Австрали руу оргон гарч, нөгөөх нь бүх насаараа хорих ялаар шийтгүүлэн Малайзын шоронд хоригдож буй. Малайзын Дээд шүүх 2006 онд тус улсад бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа агсны гэр бүлд 5 сая малайз рингит буюу 5.5 тэрбумын нөхөн олговор олгох шийдвэр гаргасан байдаг. Гэвч энэ нөхөн төлбөр олгогдоогүй байсан юм.






