Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр ''АН-ын дүрэм''-ээ хааш нь нуух гэж байгаа юм бол?

Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр цаг үеийн асуудлуудаар сэтгүүлчдийн асуултад хариулав. Энэ үеэрээ УИХ-ын гишүүний бүрэн эрхийнх нь асуудал хөндөгдөөд буй УИХ-ын гишүүн Д. Цогтбаатарын асуудлаар "Д.Цогтбаатарыг УИХ-д оруулчихаад, дараа нь гишүүнээс эргүүлэн татах нь утгагүй. Өмнө нь шийдвэрээ гаргаж байхгүй яасан юм. Шүүх залуу хүмүүсээр ингэж оролддог нь буруу" хэмээсэн.
Д. Цогтбаатар гишүүнд Улсын дээд шүүх ял шийтгэл оногдуулснаас хойш 60 хоног өнгөрч байна. Үндсэн хуулийн 29.3 т зааснаар УИХ-аар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх ёстой. Түүнчлэн АН-ын дүрэмд намын гишүүн нь гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд намын гишүүнээс хасах асуудлаар ДХХ-ноос ажлын 5 хоногт багтаан дүгнэлт гарган шийдвэрлэнэ гэж заасан байдаг.






