ОХУ-аас Монголд нийлүүлдэг 345 МВт цахилгаан эрчим хүчийг 150 МВт болгон  хязгаарлахаа мэдэгдлээ

12-р сарын 13, 2023 - 12:41
12 сарын өмнө
 0  86
ОХУ-аас Монголд нийлүүлдэг 345 МВт цахилгаан эрчим хүчийг 150 МВт болгон  хязгаарлахаа мэдэгдлээ

ОХУ-ын Сибирьт хүйтэрч, Галуут нуурын станцын хоёр блокын засвар дуусаагүй шалтгаанаар ОХУ-аас Монголд нийлүүлдэг 345 МВт цахилгаан эрчим хүчийг 150 МВт болгон  хязгаарлахаа мэдэгджээ. Энэ талаар албаны хүмүүсээс тодруулахад үнэн болохыг нь баталлаа. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн уг асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.

ОХУ-ын эрчим хүчний экспортын "Интер РАО" компани аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Евразийн эдийн засгийн холбооны гишүүн бус улсуудад нийлүүлэх үнэ тарифаа өсгөнө гэдгийг "РИА Новости" мэдээлсэн.  Тус компани үнэ өсгөх саналаа Монгол, Азербайжан, Хятад, Өмнөд Осет, Гүрж улсуудад тавьснаа мэдээлж байсан юм. Саналыг хүлээн зөвшөөрөхгүй бол нийлүүлэлтээ хязгаарлах, цаашлаад бүрмөсөн зогсоохыг анхааруулж байв. Монгол Улс шинэ тарифыг хүлээн зөвшөөрсөн тул нийлүүлэлт үргэлжилж байгааг "Интер РАО" компанийн төлөөлөгч 2023 оны аравдугаар сард мэдээлсэн байдаг.

Share:
86

like

dislike

love

funny

angry

sad

wow