Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг агаарын бохирдол өндөр түвшинд байна
Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн долоо хоногийн /2023 оны 12 дугаар сарын 11-17-ны өдөр/ мэдээг танилцуулж байна.
Хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойлжээ. Улаанбаатар хотын агаарын чанарын индексийн мэдээгээр 2023 оны арванхоёрдугаар сарын 11-17-ны өдрүүдэд Зайсан орчим “Цэвэр” болон “Хэвийн” байна.
Харин Мишээл экспо, 100-н айл, Цахилгаан станц, Шархад, Толгойт, Нисэх, Налайх, 13-р хороолол, Амгалан, Ургах наран хороолол, 5-н буудал, Зурагт, Баруун 4-н зам орчим “Бага бохирдолтой”, 1-р хороолол, Хайлааст орчим “Бохирдолтой”, Баянхошуу орчим “Маш их бохирдолтой” түвшинд хүрсэн байна.