"Богдхан Уулыг нүхлэх туннелийн урьдчилсан ТЭЗҮ 55.3 тэрбум төгрөгийн гэрээг Б.Дэлгэрсайхан "НУУЦАД" оруулсан бололтой

2-р сарын 13, 2025 - 07:07
2 сарын өмнө
 0  118
"Богдхан Уулыг нүхлэх туннелийн урьдчилсан ТЭЗҮ 55.3 тэрбум төгрөгийн  гэрээг Б.Дэлгэрсайхан "НУУЦАД"  оруулсан бололтой

УИХ-ын гишүүн А.Ундармаа Зам тээврийн яамнаас  “Хөшигийн хөндий туннел” төслийн урьдчилсан ТЭЗҮ, зураг төсөл шалгаруулах тендерийг цуцлахыг шаардаж байсан билээ.

Тэрбээр “Хөшигийн хөндий туннел” төслийн зөвхөн урьдчилсан ТЭЗҮ, зураг төслийн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах өртөг нь 5.5 тэрбум төгрөг шаардаж байна. Төслийг хэрэгжүүлэхэд гарах нийт зардал нь үүнээс өндөр байх нь ойлгомжтой. Уг төсөл нь зөвхөн Хөшигийн хөндийд хүрэх 30 км замыг 15 км урт туннелээр товчлох зорилго бүхий зөвхөн нисэх онгоцны буудал руу зорчих, цөөн иргэдэд чиглэсэн эдийн засгийн үндэслэлийн хувьд үр ашиггүй, хэт өндөр өртөгтэй төсөл болох нь тодорхой байна. Санхүү эдийн засгийн ашиггүй энэхүү төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын төсөвт жил бүр их хэмжээний урсгал зардал ногдож, төсвийн дарамт мэдэгдэхүйц өсөхөөр байгаа. хамгийн гол нь Богдхан уулыг нүхлэн туннел барих энэхүү төсөл нь Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын гэрээ, конвенцын хүрээнд хүлээсэн үүргийг илт зөрчиж байна" хэмээн хэлж байв .

УИХ-ын гишүүн А.Ундармаа харин энэ удаад "Богдхан Уулыг нүхлэх туннелийн урьдчилсан ТЭЗҮ 55.3 тэрбум төгрөгөөр “цаас, макет” боловсруулах гэрээг Б.Дэлгэрсайхан чичирсээр байж хийсэн. Нууцад авсан байж болзошгүй. Мэдээлэл хаагдмал, албан бичигт хуулийн хугацаанд хариу өгөөгүй. Нэхэмжлэх болно" гэлээ.

Share:
118

like

dislike

love

funny

angry

sad

wow