Илон Маскийн хөрөнгө 2025 он гарсаар анх удаа $400 тэрбумаас буурчээ

2-р сарын 12, 2025 - 08:34
12 өдрийн өмнө
 0  19
Илон Маскийн хөрөнгө 2025 он гарсаар анх удаа $400 тэрбумаас буурчээ

Илон Маскийн хөрөнгийн хэмжээ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 400 тэрбум ам.доллароос буурчээ. Түүний нийт хөрөнгийн 60 гаруй хувийг нь бүрдүүлдэг “Tesla” компанийн хувьцааны ханш 27 гаруй хувиар буурсан нь үүнд голлон нөлөөлсөн бололтой. Өнгөрсөн долоо хоногт тус компани сарын тайлангаа танилцуулсны дараа хувьцааны ханш нь 11 хувиар буурсан нь өнгөрсөн оны аравдугаар сараас хойших хамгийн тааруу үзүүлэлтэд хэмээгдэж байна.

Даваа гарагийн арилжаагаар “Tesla”-ийн хувьцааны ханш гурван хувиар унаснаар сүүлийн дөрвөн өдөр дараалан буурсан байна.

Share:
19

like

dislike

love

funny

angry

sad

wow