Буудалцаан болж, нэг хүн амиа алдаж, олон хүн шархадсаны дотор хоёр хүүхэд байжээ
АНУ-ын Вашингтон ДС хотод буудалцаан болж, нэг хүн амиа алдаж, олон хүн шархадсаны дотор хоёр хүүхэд байжээ.
Хэргийн газарт нэг хүн нас барсан бөгөөд таван хүн хөнгөн шархдаж эмнэлэгт хүргэгдсэний дотор 9 болон 12 настай хүүхэд байсан байна. Буудалцаан орон нутгийн цагаар 18.10 цагийн орчимд хотын зүүн хойд хэсэгт болсон аж. Мөрдөн байцаалтын ажиллагаа урьдчилсан шатанд явж байгаа ч сэжигтнүүд машинаасаа буугаад шууд буудалцаж эхэлсэн гэх таамаг байна. Хэргийн газраас зугтсан буутай этгээдийг тээвэрлэж явсан байж болзошгүй машиныг цагдаа нар олон нийтэд зарлажээ.
“Цайвар цэнхэр өнгийн Toyota седан, урд болон хойноо тээврийн хэрэгслийн дугааргүй, хар обудтай, дотор нь аллага үйлдсэн хоёр этгээд зорчиж байх магадлалтай машин Мэрилэндийн өргөн чөлөөгөөр зүүн тийш явсан гэж гэрчүүд мэдээлсэн байна.
Цагдаагийн дарга хэвлэлийнхэнд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ “Лхагва гарагт болсон буудлагад өртсөн хүмүүст эмгэнэл илэрхийлж, сүүлийн үед нэмэгдэх болсон хүчирхийллийг арилгахын тулд алба хаагчид хичээж ажиллахаа амлаж байна” гэж хэлжээ.