Японд 86 настай эрэгтэй галт зэвсэг ашиглаж, хүн барьцаалжээ
Галт зэвсгийн хэрэглээг хатуу хориглож, хянадаг Япон улсад буу ашигласан гэмт хэрэг ховор гардаг билээ. Гэтэл өчигдөр орой /2023.11.01/ Японы Сайтама мужийн Вараби хотын шуудангийн байранд зэвсэгт этгээдүүд найман цагийн турш хоёр хүнийг барьцаалсны улмаас баривчлагдсан байна.
Барьцаалагдсан хоёр эмэгтэйн нэгийг зэвсэгт этгээд өөрөө явуулсан бол хоёр дахь эмэгтэйг цагдаа нар хүч хэрэглэн чөлөөлжээ. Орон нутгийн NTV телевиз цагдаагийн эх сурвалжаас иш татан 20 орчим насны нэг эмэгтэй, 30 гаруй насны өөр нэг эмэгтэй шуудангийн дотор байсан гэж мэдээлсэн байна.
Хэргийн сэжигтнээр 80 гаруй настай эрэгтэйг зэвсэгт халдлагыг үйлдсэн гэж цагдаа нар сэжиглэж байгаа бөгөөд тус халдлага ямар шалтгаан нөхцөлтэй байгаа эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.