ОХУ цөмийн дайны сургуулилалт хийлээ

10-р сарын 26, 2023 - 08:40
1 жил өмнө
 0  78
ОХУ цөмийн дайны сургуулилалт хийлээ

Оросын цэргүүд сөргөлдөгч талд цөмийн цохилт өгөх бэлтгэл сургуулилалт хийжээ. Энэ талаарх мэдээллийг Кремлийн хэвлэлийн алба дамжуулсан байна.


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин биечлэн удирдсан энэ сургуулилалтын үеэр газрын байршилтай пуужингууд, стратегийн шумбагч онгоц болон алсын агаарын нисэх хүчин гээд Оросын "цөмийн гурвал"-ын бүх бүрэлдэхүүнийг дайчилжээ. Тодруулбал, Плесецк туршилтын сансрын буудлаас Камчатка дахь Кура полигон руу тив алгасах "Ярс" баллистик пуужин хөөргөж, Баренцын тэнгис дэх "Тула" шумбагч цөмийн пуужингийн хөлөг онгоцноос  "Синева" пуужин харваж, Ту-95МС онгоц агаарын байршилтай далавчит пуужингуудыг харвасан байна. Бэлтгэл сургуулилалт Зэвсэгт хүчний "бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу " болсон, сөргөлдөгчийн цөмийн цохилтын хариуд цохилт өгөх ажиллагааны сургуулилалт хийсэн гэж Оросын Батлан хамгаалахын сайд  Сергей Шойгу Ерөнхийлөгч Путинд илтгэжээ.


 

Share:
78

like

dislike

love

funny

angry

sad

wow