О.Алтангэрэл сайдыг Ерөнхий сайдын ''солгой гар'', ''гав гинж'' гэлээ

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өнөөдөр мэдэгдэл хийж, Хууль зүйн сайд О.Алтангэрэлийн хийсэн мэдэгдэлд итгэхгүй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр хувь хүний нууц бүхэлдээ хуулийн байгууллагад хадгалагддаг бөгөөд О.Алтангэрэл сайдыг Ерөнхий сайдын "солгой гар", "гав гинж" хэмээн шүүмжилжээ.
"Ингэж дарангуйллыг угсарсаар байна. Энэ удаагийн Засгийн газар хийх зүйлээ хийсэн. Одоо болно. Хүний амь, эрх чөлөө, ардчиллаас үнэтэй мега төсөл гэж байхгүй" хэмээн Ч.Лодойсамбуу онцлов.






