''The Mongolz'' өнөөдөр 22:45 цагт Туркийн ''Eternal Fire'' багтай тоглоно

2-р сарын 7, 2025 - 16:09
16 өдрийн өмнө
 0  18
''The Mongolz'' өнөөдөр 22:45 цагт Туркийн ''Eternal Fire'' багтай тоглоно

Цахим спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа эрэмбэлэгддэг “Intel Extreme Masters Katowice 2025” “Counter Strike 2” тоглоомын аварга шалгаруулах тэмцээн яг одоо Польш улсад зохион байгуулагдаж байна. IEM Katowice 2025 тэмцээн нь нийт 1 сая ам.долларын шагналын сантай бөгөөд манай улсаас TheMongolz энэ сарын 5-нд Украины “Natus Vincere” багтай тоглож 0:2-оор хожигдож шөвгийн зургаад шалгараад буй. Тэдний дараагийн тоглолт өнөөдөр 22:45-аас Турк улсын Eternal Fire багтай тоглоно. Энэ тоглолтод манай баг хожвол шөвгийн дөрөвт Франц улсын Vitality багтай бямба гарагт буюу хоёрдугаар сарын 8-нд тоглох юм.

Share:
18

like

dislike

love

funny

angry

sad

wow