УИХ-ын гишүүн Х.Баттулга, С.Лүндэг нарын цалинг хасаж, иргэдээс уучлалт гуйлгана

1-р сарын 28, 2025 - 08:29
3 өдрийн өмнө
 1  29
УИХ-ын гишүүн   Х.Баттулга, С.Лүндэг нарын цалинг хасаж, иргэдээс уучлалт гуйлгана

УТХ-ын гишүүдийн ирцтэй холбоотойгоор бас Д.Амарбаясгалан дарга парламентын шинэчлэлийн хүрээнд чуулганы хуралдаанд суусан гишүүдийн ирцийг тухай бүрд нь нээлттэй парламент.мн дээр байршуулж байх тогтоол баталсан. 


Гишүүдийн ирцийн асуудлыг хоёр бодлогын бичиг баримтаар зохицуулна. Нэгдүгээрт УИХ-ын тухай хууль. УИХ-ын тухай хуульд хэрэв тухайн гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулганы хуралдаандаа оролцоогүй бол тухайн өдрийн цалинг нь өгдөггүй. Тиймээс цалин нь хасагдаж бодогддог гэсэн үг. Мөн УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрэм гэж байгаа. Ёс зүйн дүрмийнхээ дагуу тухайн жилдээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын тав хоногоос хэтэрсэн цагаар буюу 40 цаг болон түүнээс илүү хугацаанд ажлаа тасалсан тохиолдолд хариуцлага тооцож Ёс зүй, дэгийн байнгын хороогоор тухайн асуудлыг хэлэлцдэг.

Энэ эрх үүргийнхээ хүрээнд тухайн гишүүдэд нэгдүгээрт сануулах, хоёрдугаарт сонгогчдоос уучлал гуйлгах, гуравдугаарт зургаа хүртэлх сарын цалинг нь 20 хүртэлх хувиар хасах боломжтой байдаг. Намрын чуулган хааж гишүүдийн ирцийн нэгдсэн дүн мэдээлэл гарсны дараа тухайн жилд 40 цагаас дээш чуулганаа тасалсан гишүүдийн асуудлыг   өвч үзэж, уучлал гуйлгах,  зургаа хүртэлх сарын цалинг нь 20 хүртэлх хувиар хасах болжээ.


 Одоогийн байдлаар буюу Намрын чуулганд УИХ-ын гишүүн С.Лүндэг чуулганы хуралдаанд нэг ч удаа суугаагүй бол Х.Баттулга гишүүн ердөө ганцхан удаа суужээ. Тиймээс тэднийг цалингийн хувиар торгож, иргэдээс уучлал гуйлгуулахаар болсон байна.

Share:
29

like

dislike

love

funny

angry

sad

wow