Трамп эмэгтэйчүүдийн спортын төрөлд хүйсээ солиулсан хүмүүс оролцохыг хориглосон захирамжид гарын үсэг зуржээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп эмэгтэйчүүдийн спортын төрөлд хүйсээ солиулсан хүмүүс оролцохыг хориглосон захирамжид гарын үсэг зуржээ.
Энэ шийдвэрийг спортод шударга байдлыг сэргээх алхам гэж үзэж байгаа бол ЛГБТ хүмүүсийн эрхийн төлөө тэмцэгч байгууллагууд үүнийг ялгаварлан гадуурхсан үйлдэл хэмээн шүүмжилж байна.
Энэ захирамж гарын үсэг зурсан мөчөөс шууд хэрэгжиж эхлэх бөгөөд голчлон боловсролын байгууллагуудад зохиох тэмцээнүүдийг хамрах аж.
Мөн ерөнхийлөгч Трамп 2028 онд Лос Анжелест болох олимпын наадмыг ч энэ журамд хамруулна гэдгээ онцолж, олимпод оролцох хүйсээ солиулсан тамирчдад виз олгохгүй гэсэн байна.






