ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Авлигатай тэмцэхэд саад болж байгаа бул хар чулуу бол шүүх

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Авлигатай тэмцэхэд саад болж байгаа бул хар чулуу бол шүүх, шүүгч 8000 гаруй хэрэг дээр АТГ мөрдөн шалгах ажиллагаа явуулахад 3000 гаруйг нь прокурорын шатанд хэрэгсэхгүй болгож, эцэст нь шүүхээр ердөө 700 гаруй хэрэг шийдвэрлэгдсэн байна. Т.Бадамжунайгийн хэрэг хоёр жил үргэлжилсэн. Зарим авлигын хэргийг шийдэхэд 10 гаруй жил сунжирсан. Гэтэл зарим хүнийг 24 цагийн дотор баривчлах шийдвэр гаргаж байна. Шүүхийг үнэлж дүгнэхэд энэ хангалттай биш үү" хэмээжээ.






