64 хүн тээвэрлэж явсан онгоц нисдэг тэрэгтэй мөргөлдөж, осолджээ
64 хүн тээвэрлэж явсан American Airlines-ын онгоц АНУ-ын Вашингтон хотод газардах гэж байхдаа нисдэг тэрэгтэй мөргөлдөж, осолджээ. Канзас мужаас хөөрч, Вашингтон дахь Рейган нисэх онгоцны буудалд газардах гэж байх үедээ агаарт нисдэг тэрэгтэй мөргөлдөж, Потомак гол руу унажээ.
Улмаар тус нисэх онгоцны буудал түр хугацаанд бүх нислэгээ цуцлаад байна. Онгоцонд 60 зорчигч болон хөлгийн багийн 4 гишүүн байсан.
Одоогийн байдлаар хүн амиа алдсан эсэхийг мэдэх боломжгүй байна хэмээн хотын цагдаагийн алба мэдээлжээ.
American Airlines-ын онгоцтой мөргөлдсөн нисдэг тэрэгт гурван америк цэрэг байсан аж. Мөрдөн шалгах ажиллагаа болон аврах ажиллагаа үргэлжилж байна. АНУ-ын нийслэл Вашингтонд байрладаг Рейганы нисэх онгоцны буудалд “American Airlines” компанийн 64 хүнтэй онгоц гурван хүнтэй зэвсэгт хүчний нисдэг тэрэгтэй осолдсон ноцтой осол гарсан. Ослын улмаас “American Airlines”-ийн онгоц ойролцоох гол руу унасан юм. Тэгвэл орон нутгийн цагаар 23:30 минутын (Улаанбаатарын цагаар 15:30) байдлаар албан тушаалтнууд 18 хүний цогцсыг гаргаж авчээ.