Бейонсе “Оны шилдэг цомог” шагналыг хүртэж, шагналыг нь Гал түймэртэй тэмцэх газрын ажилтнууд гарууллаа

Америкийн алдарт дуучин Бейонсе орон нутгийн цагаар ням гаргийн орой болсон Грэмми хөгжмийн наадмаас “Cowboy Carter” цомгоороо “Оны шилдэг цомог” шагналыг хүртсэнээр наадмын гол шагналын эзнээр анх удаа тодорлоо.
Грэммийн түүхэнд хамгийн олон шагнал хүртсэн, хамгийн олон удаа нэр дэвшсэн супер од бүсгүй өмнө нь дөрвөн удаа энэ төрөлд нэр дэвшиж байсан юм.
“Cowboy Carter” цомгоороо XXI зуун гарсаар энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн анхны өнгөт арьст эмэгтэй боллоо. Хамгийн сүүлд 26 жилийн өмнө Лорин Хилл “The Miseducation of Lauryn Hill” цомгоороо “Оны шилдэг цомог” шагналыг хүртжээ. Түүнээс өмнө Натали Коул, Уитни Хьюстон нар мөн хүртэж байв. Ингэснээр Бейонсе Грэммийн наадмын шилдэг цомгийн эзнээр тодорсон дөрөв дэх өнгөт арьст эмэгтэй болж байна.
Лос-Анжелесын Гал түймэртэй тэмцэх газрын ажилтнууд Бейонсед цомыг нь гардуулсан нь саяхан дэгдэж олон мянган байшин барилгыг сүйтгэсэн ойн түймрийг харууллаа гэж олон нийт дүгнэжээ.






